Sunday, December 1, 2013

Тайвань

 


 Онгоцны буудлаасаа Шинжү (Hsinchu 新竹) хотруу чиглэв. Шинжү хотыг Windy city буюу Салхитай хот гэж нэрлэдэгийг их гайхаж байсан ч сургууль дээрээ очоод л Шинжү хотыг салхитай хот гэдэгийг ойлголоо. 9 сарын үед очсон болохоор цаг агаар нь жаахан бүгчим санагдав. 
 Тайвань хүмүүс миний санасаныг бодвол маш найрсаг , тусархуу хүмүүс шиг санагдлаа.
 Шинжү хот нь хойд ,  зүүн , шиангшан гэсэн 3 н дүүрэгтэй. Манай сургууль тус хотын зүүн дүүрэгт нь байрлана.
 Энэ хотын нэг онцлог зүйл гэвэл Шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн парк юм . Улсдаа болон дэлхийд өрсөлдөх чадвартай 360 гаран өндөр технологийн компаниуд бий. Үүний нөлөөгөөр Шинжү хот нь улсдаа орлогоороо тэргүүлнэ.
 Миний элсэн орсон сургуулийн нэр нь Үндэсний Чиао Тунг Их Сургууль. Уг сургууль нь Тайваний хамгийн ууган сургуулиудын нэг бөгөөд , улсдаа болон дэлхийд нэр хүндтэй сургууль юм.


 Үндэсний Чиао Тунг Их Сургууль нь 1896 онд Хятадын Шанхай хотноо үүсгэн байгуулагдаж , Хятадын иргэний дайны дараагаар 1958 онд Тайваньд хуучин факультет – аараа дахин байгуулагджээ. Анх Наняанг коллеж гэсэн нэртэй байгуулагдсан юм байна.

No comments:

Post a Comment