Sunday, December 8, 2013

Тайваний байгал

Тайваний газар зүйн тогтоц
Тайваний арал нь баруун талаараа Тайваний хоолой , зүүн талаараа Номхон далайтай залган оршдог. Евроазийн эх газар болон  Филиппиний арлын тектоникийн өргөгдлөөр түрж  үүссэн газар юм. Геологын хугацаа шинэ учраас уул толгодууд нь одоо болтол үргэлжлэн тогтсоор буй. Иймд уг арал нь уулархаг нутаг ихтэй, тэгш гадаргуу багатай. Арал  нь баруунаас зүүн тийш нарийн, хойноосоо урагшаа урт тогтоцтой. Газар нутгийн 2/3 нь өндөр уур ой модоос бүрддэг. Бусад хэсгээрээ дов толгод, тэгш өндөрлөг, хотгор газраас бүрднэ.


Далайн эрэг
Дөрвөн талаараа далайгаар хүрээлэгдсэн Тайваний арлын эргийн бүтэц нь өөр хоорондоо эрс ялгаатай. Баруун хэсгээрээ тэгш гадаргуут тал үргэлжилж, элсэн эрэг , нуур , намгархаг газрууд ихтэй ба зүүн хэсгээрээ өндөр уул нь гүн далайтайгаа тэрлэн оршино. Голдуу эгц хавцал, далайн түрлэгт идэгдсэн хадан цохионоос бүрддэг.


Өмнөд хэсгийн Кэндин нь шүрэн хадан цохиотой. Тайваний хойд хэсэг, зүүн хойд булан ба зүүн нэг газрын хадан цохион эрэг нь далайн түрлэг, салхи, голын усанд элэгдэж төрөл бүрийн хэлбэртэй эгц бүхий эрэг тогтоцыг бүрдүүлэх ба эндээс сонирхол татам содон бүхнийг харж болно.

No comments:

Post a Comment