Thursday, February 20, 2014

Тайваний зэргэлдээх арлууд

Таван арал

Тайваний арлыг Пэнхү, Жинмэн, Мазу, Людао, Ланүй гэсэн таван бяцхан арал тойрон хүрээлэх ба тус тусдаа өөр өөрийн онцлогтой. Эдгээр нь далайн үзэсгэлэнт сайхан эрэг, содон дүрс бүхий шүрэн хаднууд, үзэсгэлэнт тал газар, далайн цэвэр цэмцгэр элсэн эрэг, хад асга зэрэг янз бүрийн байгалийн тогтоцтой. Энд өвөл, зуны амралтаа өнгөрүүлэх, далайгаар зугаалах, халим үзэж сонирхох, усанд шумбах, төрөл бүрийн хэлбэрээр усаар наадан амрах, алжаалаа тайлахад нэн таатай.



Өвөрмөц өнгө төрх

Пэнхүгийн далайн ертөнц арвин баялагтай, далайн эргээрх дун хясаан элс, багана хэлбэрийн басальт болон бусдаас ялгарах чулуун
хашлага нь тун содон. Ланүй арлын оршин суугчдын ихэнх ни Даву үндэстний уугуул иргэд байх ба тэдгээрийн онцлог иргэншил, уламжлалт зан үйлийн ёс, каяак завь, уламжлалт сууц(байшингийн тал нь газар доор байдаг) зэрэг нь соёлын үнэт баялаг болсоор ирсэн. Людао арал нь далайн ёроол дахь галт уулын оргилолтоос үүссэн ба эрэг орчмоор халуун рашаан элбэгтэй, байгалийн арвин баялагтай, Жинмэн болон Мазу арал нь Тайваний арлын аюулгүй байдлыг хамгаалах хэсэг ба энд тэндгүй цэрэг байлдааны талбайтай. Уг арал нь түүхэн дусгалт газар болон соёлын өвөөрөө дэлхийд алдартай. Түүнээс гадна тухайн нутгийн ард түмний соёл, эртний байшин барилгын өвөрмөц онцлогийг хадгалсаар иржээ.


No comments:

Post a Comment