Байша ба Өмнөд булан
Кэндинд усаар наадан алжаалаа тайлах олон эрэг байдаг. Байшагийн элс нь цэвэрхэн цагаан ба алслагдсан байршилаас шалтгаалан соёл амралтын тохижуулалт хийгдээгүй ч нам гүм сайхан байдаг. Өмнөд булан нь(Нанбань) Кэндиний гол замын хажууд байрлах ба хамгийн хөл хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй далайн эрэг юм. Энд бяцхан даруулт завь, төрөл бүрийн хийлсэн тоглоомууд мөн далайн давалгаагаар наадаж болно.
Хийлсэн тоглоомууд дээр суухын өмнө
Өлүанби гэрлэн цамхаг
Өлүанби нь Тайваний хамгийн өмнөд хэсэг юм. Цэцэрлэгт ни аврага том хад асга, сонин хэлбэрийн чулууд байх ба дээр ни төрөл бүрийн бут сөөг, ургамлууд ургадаг. Явган хүний замаар яван онцлох бүх хэсгийг үзэх боломжтой. Цагаан өнгийн Өлүанби гэрлэн цамхаг нь18 м өндөр ба дөрвөн талаар нь сумнаас хамгаалах нүх шуудуу, их бууны тавцан байдаг тул дэлхий цорын ганц зэвсэглэх боломжтой гэрлэн цамхаг юм.
No comments:
Post a Comment